Лондонгийн эдийн засгийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар гэрлэлт, хүүхэд зэрэг амжилтын хэмжүүр болсон уламжлалт хүчин зүйлс нь үргэлж амьдралын аз жаргалтай харилцан хамааралтай байдаггүй болох нь батлагдаж байна. Тэдний хийсэн судалгааны үр дүнд гэр бүл зохиогоогүй ганц бие эмэгтэйчүүд нийгмийн хамгийн эрүүл, аз жаргалтай бүлэг байсан бөгөөд гэрлэсэн бүсгүйчүүдтэй харьцуулахад илүү урт насалдаг болох нь нотлогджээ.
Эсрэгээрээ гэрлэлт эрчүүдэд илүү “зохьдог” гэдгийг судалгааны багийн ахлагч онцолсон юм. Учир нь эрчүүд гэрлэснийхээ дараа тогтуун болж, эрсдэл хийх нь багасч, өмнөхөөсөө илүү их мөнгө олж, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг болсноор арай урт насалдаг гэжээ.