Зовох үед дэргэд байж чаддаг энээ тэрээ гэсэн улиг болсон юм ярихгүй ээ би…
Жинхэнэ найз гэж байна шдээ тэ,
Чамайг зүгээр л зүрхэндээ тээж явдаг хүнийг хэлдэг юмдаа.
Өдөр бүр Хаай бэйб! гэж нялагнахгүй хэрнээ хэрэгтэй үедээ холбогдчихдог, гол нь байнга дотроо бодож, дурсаж, санаж явдаг тийм л хүнийг жинхэнэ найз гэнэ дээ.
Уулзахаараа өчигдөрхөн уулзсан мэт дотно байж чаддаг хүн чиний жинхэнэ найз шүү. Учир нь гэвэл та 2 сэтгэл дотроо өдөр бүр уулздаг.
.
Амьдралд хөлөө олох гээд завгүй гүйж байгааг чинь хэлүүлэлтгүй ойлгодог, хэрэгтэй орон зайг чинь сайн дураараа өгдөг тийм УХАМСАРТАЙ найзыгаа битгий алдаарай. Тийм найз байхгүй бол өөрөө тийм найз байгаарай.
.
Чи тэр хүнд сайн сайханыг хүсэж чаддаггүй бол зайгаа тавь. Хэрэв сайн явахыг нь харахыг хүсдэг бол түүнийгээ хэл. Нөхөрлөл чинь улам батжих болно.