Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж эрс сэрүүснэ гэсэн сэрэмжлүүлгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өглөө.
Тодруулбал, маргааш ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст, 11,12-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи хугацааны эхээр зарим газраар секундэд 12-14 метр, 10,11-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Маргааш нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 14-19, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Харин өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшиж, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар их төлөв зүүнээс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, говь, талын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байх нь. Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.