Өнөөдөр “ТВ Коктейль” хамтлаг Францын “Хоёр ертөнцийн буудал” анхны драмын жүжгийн нээлтээ хийх гэж байна. Нээлт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 19.00 цагаас болох ажээ.
Хамтлаг Францын Элчин сайдын яамнаас уг жүжгийг тайзнаа тавихаар албан ёсны зөвшөөрөл авсан бөгөөд монголд анх удаа тайзнаа толилуулах гэж байна. Францын шинэ, шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажилласан байна. Жүжгийн гол дүрд хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий тогложээ.
Х.Заяа /Zindaa.mn/