Дуучин Элвис Преслийн хэрэглэж байсан 300 гаруй эд зүйлсийг дуудлага худалдаагаар зарсан байна.
Түүний хэрэглэж байсан Библи өчигдөр “Greater Manchester” дуудлага худалдааны төвд 59 мянган фунтаар зарагджээ. Алдарт дуучинд 1600 хуудастай энэхүү номыг 1957 онд нагац ах Вестер, авга ах Клеттес нар нь бэлэглэсэн байна. Библи судар 1977 оны дөрөвдүгээр сарын 16-нд 42 насандаа нас барсан Элвис Преслийн тэмдэглэлийн хамт эзэндээ очсон байна.
Сонирхолтой нь өөр нэг худалдааны төвд алдарт дуучны эд зүйлс зарагдаагүй байна. Омега худалдааны төвд Элвис Преслийн угаагаагүй дотуур өмдийг дуудлага худалдаанд оруулсан ч амжилтгүй болжээ.
Д.Идэр 24tsag