“Өлсөж”, “цангасан” арьсандаа юунаас нь эхэлж тэжээл өгөхөө мэдэхгүй байна уу? Зохистой чийгшүүлэлт дутагдсаны улмаас үүссэн хуурайшилт, холцруутлыг арилгах 5 хоногийн энгийн, цогц дэглэмийг танилцуулж байна. Зөв дарааллын дагуу, зөв бүтээгдэхүүн хэрэглэж хийвэл хийвэл гоо сайханд ч оролгүйгээр арьсаа аврах боломжтой.
Ерөнхий анхаарах зүйл:
Хэрвээ хуурай арьстай бол шүршүүрт аль болох хурдан орж байх хэрэгтэй. Удаан байх тусмаа халуун ус бүх арьсыг хуурайшуулдаг. Ямар ч тохиолдолд 10 минутын дотор шүршүүрт орж дуусгаарай.
Даваа гариг – Дотроосоо авах арга хэмжээ
Буцалсан ус тогтмол ууж заншаарай. Усаа уухдаа нэг дор их хэмжээгээр биш, бага багаар уух нь илүү үр дүнтэй. Насанд хүрсэн хүн өдөрт хамгийн багадаа 2,7 литр уух нь тохиромжтой. Энэ нь зөвхөн арьсыг чийгшүүлэхээс гадна нүдний өнгийг сэргээж, гэрэлтүүлдэг, хоолны шингэц сайжруулах гэх мэт олон ач холбогдолтой. Харин кофе, бүх төрлийн цай, хийжүүлсэн усыг тооцохгүй гэдгийг санаарай. Заавал цэвэр буцалгасан ямар ч хольцгүй ус байх ёстой. Энэ дэглэмийг өдөр бүр баримтална.
Мягмар гариг – Гуужуулах
Хуурай арьсанд тэжээл өгөхийн өмнө нүх сүвийг бөглөсөн байгаа үхэжсэн арьсуудыг гуужуулах шаардлагатай. Хуурайшлаас үүссэн үхмэл арьсууд дээр нэмж тос түрхвэл цагаан, хар болон үрэвсэлтэй батганууд гарах магадлалтай. Тиймээс хоёр дахь өдрөө сайн гуужуулаарай. Гуужуулагчаа гаран дээрээ аваад 2 минут орчим гартаа үрнэ. Эхлээд хацар хэсэг, шанаа хэсэг, тэгээд дух хэсэгт нүдийг тойруулан гуужуулагчийг тарааж өгнө. 2-3 минут нүүрээ гуужуулаад бүлээн усаар угаана. Харин дараа нь ямар ч тохиолдолд тэжээлийн тос түрхэхгүй үлдээж болохгүй.
Гоолингоо өдөр-Цэвэрлэгээ
Сайн гуужуулсныхаа дараачийн өдрөөс эхлэн өдөр бүр зохистой цэвэрлэгээг хийгээрэй. Цэвэрлэгээг зөв дарааллаар хийх нь ямар ч төрлийн арьсанд чухал байдаг. Хуурай арьсанд тосон болон сүүн цэвэрлэгч хамгийн сайн тохирдог. Үсээ хойш нь боож нүүрээ цэвэрлэхэд бэлэн болсны дараа эхлээд cleansing oil-оор нүүрээ цэвэрлэнэ. Энэ цэвэрлэгчийг хэрэглэхдээ 4 дуслыг гар дээрээ аваад хоёр алгаа хооронд нь бага зэрэг үрнэ. Харин дараа нь дотроосоо гадагшаа чиглүүлж тойрог хэлбэрээр хоёр хацар, хоёр шанаа, хоёр нүдний тойрог, хамарны хоёр хажуу гэх мэтээр нүүрний бүх хэсгийг угаана. Cleansing oil-оор уруулын болон нүдний будгийг ч арилгаж болох учраас ямар ч хэсгийг үлдээх хэрэггүй. 4 минут орчим тойргоор цэвэрлээд бүлээн усаар угаана. Яг энэ дарааллаар сүүн цэвэрлэгч буюу cleansing milk-ийг хэрэглэж болно. Харин нүдний будгийг зориулалтын будаг арилгагч ашиглан цэвэрлээрэй. Хэрвээ нүүрний хөөс хэрэглэдэг бол аль болох саван агуулаагүйг нь сонгох хэрэгтэй. Учир нь савантай нүүр угаагчууд арьсыг улам хуурайшуулдаг. Мөн өндөр хуурайшилттай арьс эмзэгшсэн байх хандлагатай учир маш зөөлөн цэвэрлэгчийг наад зах нь долоо хоногийн турш хэрэглэх шаардлагатай.
Пүрэв гариг – Тэжээл өгөх, чийгшүүлэх
Ганцхан тос түрхээд өнгөрөх нь хэзээ ч хангалттай тэжээл болж, чийгшүүлж чаддагүй. Тиймээс хуурай арьстай бол чийгшүүлэх бүтээгдэхүүнийг заавал иж бүрдлээр нь авч хэрэглэх хэрэгтэй. 4 дэх өдрөөс эхлэн оройны арчилгааныхаа өмнө халуувтар баннд хэвтэх юм уу ууранд нүүрээ утаж, арьсныхаа нүхийг нээснийхээ дараа тэжээлийн тосоо иллэг хийн түрхээрэй. Иллэгний чигээ доорх зурагнаас харж болно. Арьс зөөлөрч, ханасны дараа илүүдэл тосыг бүлээн алчуураар дарж арчаад араас нь нүх агшаах бүтээгдэхүүн тавьж өмнө нээсэн нүхнүүдийг буцааж агшаах хэрэгтэй.
Баасан гариг – Маск
Энэ алхмыг хамгийн сүүлд оруулсан ч, үүнээс хойш долоо хоногт хоёр удаа хийж арьсаа тогтмол чийглэг, зөөлөн байлгах шаардлагатай. Цэвэрлэсэн арьсан дээр зуурдаг, түрхдэг төрлийн тэжээлийн маскыг тавьж заасан хугацаанд нь бүлээн усаар угаагаарай.