1. Найрлага:
150 гр цагаан гурил
25 гр кокоаны нунтаг
175 гр элсэн чихэр
1 хоолны халбага дрожж
175 гр цөцгийн тос (өрөөний температурт байлгасан)
3 өндөг (хутгасан)
1 цайны халбага ваниллийн охь
2 хоолны халбага сүү
Крем:
115 гр цөцгийн тос
200 гр пудрэн элсэн чихэр
2 хоолны халбага кокоаны нунтаг
1 цайны халбага ваниллийн охь
150 гр цагаан гурил
25 гр кокоаны нунтаг
175 гр элсэн чихэр
1 хоолны халбага дрожж
175 гр цөцгийн тос (өрөөний температурт байлгасан)
3 өндөг (хутгасан)
1 цайны халбага ваниллийн охь
2 хоолны халбага сүү
Крем:
115 гр цөцгийн тос
200 гр пудрэн элсэн чихэр
2 хоолны халбага кокоаны нунтаг
1 цайны халбага ваниллийн охь
2. Шарах шүүгээгээ цельсийн 180, фарангейтийн 350 градуст урьдчилж халаана. Бялууны хоёр хэвээ тосолж, хана болон ёроолыг нь хүнсний цаасаар бүрнэ. Гурил, кокоа, элсэн чихэр, дрожжоо хольж шигшээд голд нь хонхойл.
3. Цөцгийн тосоо зөөлөрч хайлтал нь хутгаад хуурай орцнууд дээрээ нэмнэ. Ваниллийн охь, өндөг, сүү гуравтайгаа цуг нэмээрэй. Зуурмагийг зөөлөртөл нь модон халбагаар аядуу хутгана. Зуурмагийг хэвнүүд рүү халбагадаж хийгээд, дээд хэсгийг нь иргүй хутгаар (palette knife) тэгшилнэ. Шарах шүүгээнд 25-30 минут болгоорой.
4. Бэлэн болсон бялууны кексийг хэвэн дотор нь 2-3 минут хөргөснийхөө дараа хавтгай банзан дээр гаргаж бүрэн хөргөнө. Кремийг хийхийн тулд цөцгийн тосоо хөөсөрч хөвсийтөл нь хутга. Пудрэн элсэн чихэр, кокоаны нунтаг хоёроо шигшиж бага багаар хийгээд зөөлөн крем болтол нь ахин хутгана.
5. Ваниллийн охио, зөөлрөхөд хангалттай хэмжээний устай цуг нэмж хийгээд хутгана. Кремнийхээ хагасыг нь кекснийхээ завсар түрхэж хавчуурга болгоод, үлдсэнийг нь дээр нь түрхэж хутгаараа мушгируулан гоёмсог болгоно.