Монголын рок попын ертөнцөд тод өнгө болон гялалзах болсон дуучин Ука 40 нас хүрлээ.
Дуучин бүсгүй энэ жилийн төрсөн өдрөө Англид нөхөр Г.Эрдэнэчулууны хамт тэмдэглэсэн ба тэдэнтэй хамт “MCS” группын дэд Ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшин эхнэр Ц.Нямцэцэгийн хамт аялжээ. Дуучин Ука төрсөн өдрийн мэнд хүргэсэн фэнүүддээ талархал илэрхийлж, онцгой аяллын зургаасаа харамгүй хуваалцжээ.
Урлаг соёлын үнэт өв болсон түүхэн газруудыг зорьсон тэдний аялал ОХУ-аас эхэлжээ.
Тун удахгүй эх орондоо ирж, үзэгчдийн хүсэн хүлээж буй “The Voice Of Mongolia” шоугаараа үзэгчидтэй уулзах дуучин бүсгүйд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
https://news.zindaa.mn/2ygx?fbclid=IwAR3YRCIREuwZRxIGfa39xXYOsKUr_KwTPGRJfOeU7QAlrQGu4UQ1LisyI7I