Дуучин Нарагийн хувийн амьдралын тухай сенсааци дэгдэж, нэг хэсэг олны анхаарлын төвд байдаг байв. Хүүгийнхээ эцгийг Б.Батцацрал гэж залуу байдгийг олонд зарлаж, таагүй харилцаатай болсон тухайгаа илчилсэн тэрбээр экс нөхрөө хуулийн байгууллагад өгч, үүрэг хариуцлагыг нь хүлээлгэхээ илэн далангүй ярьдаг.
Нара энэ өдрүүдэд хүүгийн хамт “Tokyo Disneyland”-д зугаалж яваа аж. Дуучин бүсгүй энэ удаа “Аав нь хүүгээ Дисней үзүүлээрэй гэж зардлыг төлсөн. Бас л хөөрхөн дэмжлэг болж байгаам чинь хүү маань бөөн баяр” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
https://news.zindaa.mn/2yxx?fbclid=IwAR06ZlVm1tKukC06v_wJVKk_h65l4Jf1z4TeHUtuierID4zcNik2vRSOaAg