Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг “BTS”-ийн гишүүд спортын төрлийн хувцас үйлдвэрлэлийн гайхамшигт “FILA” брендийн нүүр царай, моделиор сонгогдон сурталчилгаанд нь тоглох болсон байна. Өнөөдөр “Fila” брендийн албан ёсны фэйсбүүк хаягаар энэ тухай мэдэгдсэн юм.
“BTS” хамтлаг нь 2013 онд гарч ирсэн бөгөөд Солонгост төдийгүй дэлхийд эрчээ аван сая сая фэнүүдийн хүндлэлийг хүлээсэн хамтлаг болж өсөн дэвшээд байгаа юм.