“Кокосын сүү буюу шүүсийг тамирчдад байнга хэрэглүүлбэл амжилт нь өснө” гэж Америкийн эрдэмтэд мэдээлэв. Эл жимсний шүүсэнд кали их хэмжээгээр агуулагддаг аж. Мөн булчин, шөрмөсний уян хатан байдал, хэвийн үйл ажиллагааг дэмждэг магни, натри зэрэг эрдэс бодисоор баялаг учир бие махбодийн өндөр ачаалын үед хэрэглэхэд илүү тохиромжтой гэжээ. Биеийн тамирын дасгал хийж, хөлрөх үед бие дэх натри их хэмжээгээр хөлсөөр гадагшилдаг юм байна. Тиймээс энэ төрлийн шүүс, сүү бие дэх натрийг нөхөж, тэнцвэрт байдлыг нь хадгалах ач холбогдолтой.