Цагаан, ягаан, улаан өнгө туяаруулан, усан дээр ер бусаар солонгорон найгах асар том цэцгийг Английн ургамал судлаач Рихард Шомбургк 1837 онд Өмнөд Америкаас олжээ. Тэрбээр Английн хатан хааныг хүндэтгэн цэцгээ “Виктори реги” буюу эрхэмсэг виктори хэмээн нэрлэсэн байна. Эл цэцэг голчоороо 40 см хүрдэг. Харин навч нь хоёр метр орчим. Навч нь зузаан бөгөөд дээрээсээ ногоон, доороосоо тод ягаан туяатай солонгорон харагддаг. Навчнуудын зах нь дээшээ хумигдсан яг таваг шиг хэлбэртэй. Дээхэн үед индианчууд намаг дээг үүр эл навчаар дамжин ердийн гүүрээр гарч буй мэт гүйдэг байжээ. Харин цэцэг нь анхилуун үнэртэй ба өглөөдөө дэлбээгээ хумьж, оройдоо дэлгэдэг байна. Эрхэмсэг виктори цэцэгний жимс нь хүүхдийн толгойн чинээ том. Жимсэнд нь буурцгийн дайтай жижиг хар үр байх бөгөөд идэж болдог байна. Түүнчлэн эл цэцэг маш хурдан ургадаг. Навч нь гэхэд л өдөрт нэг тохой томордог аж. Энэ гайхамшигтай цэцгийг харахаар дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс Өмнөд Америкийг зорьдог байжээ. Харин 1849 онд Өмнөд Америкаас үрийг нь авчран Лондонд ургуулснаар дэлхий нийт эл цэцгийг эх нутагтаа тарих болсон байна. Өдгөө дэлхий дээр хоёр зүйлийн эрхэмсэг виктори цэцэг ургадаг.
Mongolnews.mn