Их Британийн загвар өмсөгч Лара Стоун “The Last Magazine” сэтгүүлийн шинэ дугаарт нүцгэн зургаа авахуулсан байна.
“The Last Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Заримдаа интернэтээс өөрийнхөө тухай онцгүй мэдээ уншихад хэцүү байдаг. Би бусадтай л адилхан хүн шүү дээ” хэмээн хэлсэн байна.
Саяхан л “Calvin Klein” фирмийн дотуур хувцсыг сурталчилсан Лара Стоун энэ удаа жинс, майктай зургаа авахуулжээ.
Алдарт жүжигчин Брижит Бардог санагдуулам төрхтэй сайхан бүсгүй Лараг өнгөрсөн онд “Gentlemen”s Quarterly” сэтгүүлээс оны сайхан бүсгүйгээр нэрлэж байсан юм. Мөн Лара Стоун Их Британийн том хөхтэй 10 топ моделийн нэг юм.