Лиззиг харсан ямар ч хүн айн цочирдож, гайхан хардаг. Ердөө 23 настай ч насандаа баймгүй зовлон шаналал, бусдын доромжлолыг тэсч тэвчин яваа энэ бүсгүйг харсан хүмүүс ердөө л нэг туранхай, царай муутай эмэгтэй гэж бодож болох юм. Гэвч тэр өөрийн хүслээр ийм болоогүй, хорвоо дээр маш ховор тохиолдох өвчний улмаас өнөөдөр ийн бусдын доог тохуу хийсэн нүдний харцанд дальдчин амьдарч яваа ажээ.
АНУ-ын Техас мужийн Остин хотод амьдардаг Лилли Веласкуйз бол одоо хүртэл гүйцэд судлагдаж, оношлож чадаагүй төрөлхийн өвчтэй нэгэн. Түүний биед адипоз буюу өөхөн эд байхгүйн улмаас ямар ч өндөр илчлэгтэй хоолыг хэдэн ч удаа идээд жин нэмж таргалдаггүй байна. Лиллигийн биед илчлэг байнга дутагдаж байдаг учраас өдөрт 60 удаа бага багаар хооллодог ч ердөө 27 кг жинтэй аж.
Тэрбээр Lizzie Velasquez -ийг дунд сургуульд байхад “Дэлхийн хамгийн муухай эмэгтэй” хэмээн 8 минутын видео бичлэг хийлгээд You tube -д байршуулсан гэнэ. Хүмүүс “мангас” хэмээн хочилоход охин амиа хорлох гэж оролдож байсан удаатай. Гэвч тэр үеэс сэтгэлээр унахаа больж, өөртөө дөрвөн гол зорилго тавьжээ. Сайн ярьж сурахаас гадна ном хэвлүүлэх, коллеж төгсөх, гэр бүлтэй болох , карьер хөөх гэсэн.
Өдгөө Lizzie Velasquez 23 настай. Түүний жин нь дөнгөж 20 гаруй кг. Одоогоор бизнес нь амжилттай яваа төдийгүй, Техасын их сургуульд суралцаж байна. Бас хоёр ч ном бичжээ.
Түүний анхны ном нь “Lizzie Beautiful,” хоёр дахь нь “Be Beautiful, Be You” гэсэн нэртэйгээр хэвлэгдэн гарсан байна. Тэрээр СNN -нд өгсөн ярилцлагадаа “Би хүмүүс шиг амьдрахыг хүссэн. Хэрвээ гуниглаад суралцахаа эхлүүлээгүй бол ийм амжилтад хүрч чадахгүй байх байсан. Хүнд олон боломж бий. Түүнийхээ төлөө зүтгэ, суралц гэж хэлмээр байна” гэжээ.
Тэрээр өндөр илчлэгтэй хүнсний бүтээгдэхүүн байнга идэх ёстой
Лиллигийн өвчин дэлхийд ердөө гуравхан тохиолдол бүртгэгдсэн байдаг учир одоо хүртэл өвчний учир шалтгаан, эмчлэх аргыг олоогүй л байгаа юм.
Тэрээр эхээс нэг сарын дутуу төрөхдөө л маш жижигхэн, 1,1 килограмм жинтэй хүүхэд байсан гэнэ. Тэр угаас ийм жижигхэн байсан учир нялх хүүхдийн ч хувцас томдож, ээж аав нь охиндоо хүүхэлдэйний хувцас өмсгөдөг байж. Хоёр ойтойдоо яг л таван сартай хүүхэд шиг бяцхан байсан Лиллиг нялх эмч нар хөлд орж чадахгүй, хэвийн хүн шиг амьдарч чадахгүй гэж таамаглаж байжээ. Гэвч охины тархи, яс, дотоод эрхтэн бүгд энгийн хүмүүстэй адил өсч хөгжсөн байна. Тиймээс эмч нар түүний өвчнийг юу гэж оношлох, хэрхэн эмчлэхээ мэдэхээ больжээ.
Түүний энэ ховор өвчнийг олон ч эрдэмтэн судлаачид үзэж судласан боловч тоймтой зүйл хэлж чадаагүй гэнэ. Харин профессор Гарг болон түүний багийнхан Лиллиг NP синдромоор өвчилсөн гэж оношилсон байна. Энэ нь маш хурдан хөгширч, нүүр, биеийнхээ хэсгүүдээр турж цонхийдог өвчин аж.
Түүний хүнд өвчний улмаас ийм болсон гэж мэдэхгүй хүмүүс доромжлон гутаах нь их байдаг учир Лилли тэдэнд өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгуулж, ийм хүмүүст сайхан сэтгэлээр хандахыг уриалсан нэг ном бичжээ. Мөн хоёр дахь номоо саяхан бичиж дууссан бөгөөд энэ сарын 13-наас худалдаанд гарчээ.
Б.Сэвжидмаа /Асса.мн/
www.times.mn