2013 оны гуравдугаар сараас эхлэн Нью-Йорк хотод чихэр агуулсан хийжүүлсэн ундааг том савлагаатай худалдаалахыг хориглох юм. Хотын захирагч Майкл Блумбергийн хэлснээр бол хүмүүсийн илүүдэл жинтэй тэмцэхэд чиглэгдсэн энэ санаачлагыг Нью-Йорк хотын эрүүл мэндийн хорооны гишүүд дэмжсэн байна. Хорооны долоон гишүүн дэмжсэн санал өгсөн бол нэг хүн санал өгөхөөс түдгэлзжээ. Энэ хүний үзэж байгаагаар захирагчийн гаргасан санаачлага тийм их үр дүнтэй байна гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Энэ хориг түргэн хоолны газар, пиццаны газар, зоогийн газар, театр, кинотеатр, цэнгэлдэх хүрээлэн, гудамж зэрэгт хүчин төгөлдөр байх бөгөөд дэлгүүрүүдэд хамаарахгүй гэнэ. Харин сүүн, жимсний, дэглэм барилтын болон согтууруулах ундаанууд үүнд хамаарагдахгүй. Чихэр агуулагч хийжүүлсэн ундаануудын савлагаа 0.473 литрээс илүүгүй байх ёстой юм. Энэ хоригийг зөрчсөн хүмүүс 200 долларын торгууль хүлээх болно. Ийнхүү Нью-Йорк ийм дүрэм баталсан АНУ-ын анхны хот болж байна. Зарим нэг оршин суугчид энэхүү хоригийг эсэргүүцжээ. Тэд үүнийг хүний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцсон, ард иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарласан арга хэмжээ болов гэж үзэв.
www.wikimon.mn