Топ модель Э.Одгэрэлийн охин Э.Мишээлийг үеийн охид нь их зантай гэдэг бол сургуулийн хөвгүүд нь “секс симбол” хэмээдэг сурагтай. Хэдийгээр 17-хон настай ч тэрбээр өнгөрсөн хавар Оросын МГИМО их сургуулийг төгссөн байна. Э.Мишээлийн төгсөлтийн баярын үеэр найз залуу нь алмаазан шигтгээтэй бөгжөөр хуримын санал тавьжээ. Гэтэл тэрбээр “Уучлаарай, надад олон хүн санал тавьсан болохоор бодох хугацаа хэрэгтэй байна” гэсэн хариу өгчээ. Э.Мишээлд алмаазан шигтгээтэй бөгж захиалгаар хийлгэсэн найз залууг нь Э.Мөнхөө гэдэг. Э.Мөнхөө нь Свердловскийн оркестрт ажилладаг, Оросын алдартай удирдаачдын нэг Б.Энхбаатарын хүү бөгөөд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит их сургуульд аспирантурт сурдаг аж. Тэрбээр өдгөө 28 настай боловч ийнхүү нэртэй топ моделийн бяцхан охиноос хариу хүлээн суугаа гэнэ.
/Zuun/