Их Британийн хойд нутгийн Өмнөд Тюнисайд районы Уитбурн хотын оршин суугч Гари Крэйг хамгийн олон дотуур хувцас өмссөнөөрөө дэлхийд дээд амжилт тогтоосон байна.
Тэрбээр өнгөрсөн ням гаригт Өмнөд Шейлдс хотод Гиннесийн номын шинжээчдийг хүлээж байхдаа 302 дотуур хувцас өмсөж амжилттай зогсож чаджээ.
Гари Крэйг өнгөрсөн онд 211 дотуур хувцас өмсөж дээд амжилт тогтоож байсан юм. Гэвч АНУ-ын Жанини Кэблиш энэ оны хоёрдугаар сард 252 дотуур хувцас өмсөж түүний амжилтыг шинэчилсэн байна.
Гари Крэйг өөрийнх нь амжилтыг эвдэхэд дэндүү хэцүү гэдгийг онцолжээ. Тэрбээр “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “300 гаруй дотуур хувцас ойролцоогоор 10 орчим кг болох шиг санагдсан. Цус боох аюултай тул давхарлаж өмсөхдөө дэргэдээ заавал хүн байлгах шаардлагатай” гэжээ.