Нийгмийн идэвхтэй бүлэгт хамаарагддаг жүжигчин Алиса Сильверстоун саяхан “Буллет” сэтгүүлд шинэ зургуудаа нийтэлжээ.
Тэрбээр гайхалтай загвартай дотуур хувцас өмсөж 35 настай гэхэд 20 гарч буй бүсгүй шиг л харагдаж байсан хэмээн TMZ сайтад бичсэн байна.
Алиса Сильверстоун “Буллет” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би одоо нэг хүүхэдтэй. Цаашид гурван хүүхэдтэй болохыг хүсэж байна. Гэхдээ би үзэсгэлэнтэй хэвээр байх болно. 45 настайдаа итгэмээргүй харагдах болно. Харин би мэс засал хэзээ ч хийлгэхгүй” гэжээ.
Тэрбээр өнгөрсөн онд 12.4 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Эдгээрийн дийлэнхийг зар сурталчилгаанаас олжээ. Алиса Сильверстоун өнгөрсөн онд байгалийн хийн гэрээг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөнд оролцож нийгмийн идэвхтэй гэдгээ баталсан юм. Жүжигчин Алиса Сильверстоун өнгөрсөн онд охинтой болсон билээ.
Т.Арьяа /Time.mn/