Үнэнийг, зөвхөн үнэнийг хэлэх гэдгээс бид их эмээдэг болжээ. Эл вакцины талаар яригдаж эхлэхэд л түүний найрлагад мөнгөн ус агуулагддаг гэсэн үг яваад байсан билээ. Вакциныг эсэргүүцэгч тал үүнийг өлгөөд, дэмжигчид нь үгүйсгээд байсан юм. Манай нэрт эрдэмтэн, академич, доктор, профессор П.Нямдаваа харин хатуу үнэнийг хэлсэн нь сайшаалтай байна. Монголд төдийгүй дэлхийд алдартай вакцин судлаачийн үгийг сонсох нь зүйн хэрэг л дээ.
В вирүсээр үүсдэг халдварт шарын эсрэг вакциныг Монголд гаргаж авсан эрдэмтдийн багийн ахлагч гэдгийг ч хэлэх ёстой байх. Академич ийн хэлжээ. “Гардасилын найрлагад мөнгөн ус ордог нь үнэн. Ер нь ихэнх вакцины найрлагад байдаг юм. Гэхдээ хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхээргүй хэмжээтэй бий” гэжээ. Үүнээс үнэн үг гэж хаана байх вэ. “Гардасил” вакцины хувьд монгол охидод тохирох эсэхийг эхлээд тогтоохыг зөвлөжээ. Тийм судалгааг гардан хийнэ гэдгээ ч хэлсэн байна.
М.Тэлмэн (www.wikimon.mn)