Өчигдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдрийн 14:00-15:00 цагийн үед “Ард” кино театрын орчим байрлалтай Cirkle K сүлжээ дэлгүүрийн 00-ийн хогийн саванд нярай хүүхэд орхин явсан хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаад уг хүүхдийн ээж болох 22 настай эмэгтэйг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү “Хүүхдийн ээжийг олж тогтоосон. 22 настай эмэгтэй байсан. Одоо мэдүүлэг авч байгаа. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа” гэв.
http://eagle.mn/r/76969