Киви хамтлагийн үндсэн гишүүн байсан Б.Халиун хамтлагийн охидоос хамгийн эрт хүүхэдтэй болж өрх тусгаарлаж байлаа.
Дуучин Анхаатай амьдралаа холбож, гурван хүү төрүүлсэн тэрбээр нөхөртэйгөө нийлэн хэд хэдэн уран бүтээл гаргаад амжсан.
Б.Халиуны орыг залгамжилж явсан Агий буюу Алтанцэцэг царайны сайхнаараа олон ч эрчүүдтэй орооцолдон, ёстой л нэрээ мандуулж байсан.
Баян айлын бузгай эрчүүдийг уургалж, хэсэгтээ өнгө, мөнгөний баланд мансуурч явсан Агий нь Н.Номтойбаяраас салснаас хойш олны өмнө ил гарахаа больсоор өдийг хүрчээ.
Харин Агийг гарснаас хойш Б.Халиун төрхөмдөө буцаж, Киви хамтлагтаа эргэн нэгдсэн байна.
Хамрандаа мэс засал хийлгэж, шинэ өнгө төрх бүрдүүлсэн түүнийг тайзнаас харах үзэгч фэнүүдэд нь таатай байсан биз ээ.