Монгол Улсын гавьяатын тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар нэгэн бүсгүйтэй хайрын романс үүсгэсэн гэнэ. Түүний хайр зарласан бүсгүй нь Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэг.
“Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральдогийн дүрд тоглосноосоо хойш олон эрчүүдийн зүрх сэтгэлийг шархлуулсан энэ бүсгүй тэгэхээр одоо л нэг харчуудын харцнаас мултрах нь даг аа. Үнэндээ энэ бүсгүй бие хаа царай зүс гээд бүхий л талаараа хэний ч дор орохооргүй сайхан эмэгтэй.
Гэхдээ танд л гэж хэлэхэд тэдний хооронд үүссэн хайрын романс уран бүтээлийн дунд өрнөж байгаа юм билээ шүү. Нэг үгээр хэлбэл тэдний дунд өлгийдөгдсөн их хайраас тун удахгүй нэгэн нярай мэндлэх нь дамжиггүй аж.
Тэгэхээр дуучин залуу хайр дурлалтай нэгэн драмын жүжигт тоглож байгаа юу эсвэл “Парисын дарь эхийн сүм” дуулалт жүжгээр шаггүй дуучин гэдгээ баталсан Г.Отгонцэцэг бүсгүй бас нэгэн дуулалт жүжигт дууч Г.Ариунбаатарын дурлалт бүсгүй болж байгаа юу гэдгийг харах л үлдлээ.
Factnews.mn