Сүүлийн жилүүдэд манай монголчууд хоол боловсруулах эрхтэний хорт хавдар их өвчилөх болжээ. Анагаах ухаан хөгжихийн хэрээр өвчнийг эрт сайн оношилдог болсон. Мөн хорт хавдарыг хөнөөл багатай аргаар эмчлэх шинэ арга технологи нэвтрүүлээд байгаа ажээ.
Хоол боловсруулах замын хавдар бүр адилгүй байдаг бөгөөд элэгний хорт хавдар Монголд хамгийн элбэг тохиолддог. Үүний гол шалтгаан нь В, С вирус. Ходоодны хорт хавдар ихэвчлэн хелика бактериас үүдэлтэй. Харин бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар тодорхой бус бөгөөд эдгээр хорт хавдар гол төлөв хүнсний хэрэглээнээс болдог аж.
Судалгаанаас үзэхэд элэгний хорт хавдраар жилд 1400-1600 хүн шинээр өвчилж байгаа гэсэн тооцоо гарчээ. Элэгний хорт хавдарын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байгаа ч дийлэхгүй байгаа юм. Хэрэв хоол хүнсний хэрэглээгээ зөв зохицуулж чадвал хорт хавдар болон элдэв халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтойг анхаарах хэрэгтэй.