Холливудын жүжигчин Ева Лонгория “Asleep at the Chateau” номын хавтасны зурганд нүцгэнээр зургаа авахуулахыг зөвшөөрсөн гэнэ.
Chateau Marmont зочид буудалд буусан Холливудын одод, урлаг соёлын нэртэй хүмүүст ямар нэгэн байдлаар таагүй зүйл тохиолддог ажээ. Олон удаагийн тохиолдол бүрийг бичсэн номын зургийг зурагчин Йорк Вайсманн ихэд сонирхолтой байдлаар авсан байна.
Дуучин Ашер, жүжигчин Орландо Блум, Брэт Истон-Эллис, найруулагч Жастин Теру нар мөн унтаж байгаа байдлаар зургаа авахуулсан бөгөөд ном ирэх аравдугаар сард худалдаанд гарах юм.
О.СУГАР info.mn |