Ломбарди мужийн парламентын гишүүн бөгөөд дархан эрхтэй шүдний эмч Николь Минетти Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлусконигийн ивээлд багтсанаар ихээхэн нэрд гарсан билээ. Тэгвэл саяхан тэрээр цагтаа зүгээр ч нэг “Италийн хамгийн тачаангуй шүдний эмч” гэдэг хочтой болж байгаагүйгээ батлав.
Халуухан цустай хүрэн үст бүсгүй шинэ загварын усны хувцаснуудыг толилуулахаар тайзан дээр гарсан бөгөөд улс төр, загварын ертөнц хоёр харшлахгүй зүйлс гэж мэдэгджээ. Милан хотод болсон Загварын долоон хоногийн үеэр 26 настай Минетти “Parah” брэндийн зохион бүтээгчдийн бүтээсэн 2013 оны усны хувцасны зуны цуглуулгыг танилцуулахад оролцсон аж.
Загварын тайзнаа гарч түүнийг алхахад үзэгчид халуунаар хүлээн авч алга ташиж байжээ. Бүсгүй хариуд нь даруухан гэгч нь инээмсэглэсэн байна. Дараа нь тэр сэтгүүлчдэд гайхахгүй байхыг хүссэн байна.
“Улс төрч хүн тайзан дээр гарсанд муу юм байхгүй. Бусад олон хүний адилаар би янз бүрийн ажлыг хослуулж хийх болно. Улс төр, загварын ертөнц хоёр зохицох боломжтой. Ер нь би улс төрийг загварын ертөнцөд үйлчлэх ёстой гэж боддог” хэмээн модель бүсгүй ярьжээ.
Англи бүжигчин бүсгүй, итали бизнесмэн эрийн охин тэрээр нэгэн хошин шогийн шоуд оролцож ажлын гараагаа эхлүүлсэн аж. Дараа нь тэр шүдний эмчийн дипломтой болов. Шалиг эр Берлусконигийн харааг булааснаар улс төрд хөл тавьжээ. Түүний тэргүүлдэг намын бүс нутаг хариуцсан зөвлөх болсон юм. Гэхдээ тэр хоёрын харьцаа үүгээр хязгаарлагдаагүй гэх яриа гарсан билээ.
WIKIMON.MN