2022-06-28 19:26
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Бусад

Тун нь таарсан стресс буюу аз жаргалын тухай

nomun nomun
2021-08-19
0 0
0

283237-19082021-1629362360-1200893669-1_WmfXsLGBTeM8w-L-gkllgg

Эртний Афины философич Аристотель хүн бүр л ямар нэг сайн зүйлийг хүсээд түүнийхээ араас явдаг гэжээ. Том байшинтай, их мөнгөтэй болох, том машин унах, сайн сургуульд сурах, сайн эцэг эх болох, ажил мэргэжилдээ амжилт гаргах гэх мэт. Олон тохиолдолд тэр эцсийн зогсоол нь аз жаргалтай байх, аз жаргалыг олж авах тухай байдаг. Хүн бүр л сайныг хүсэх учир аз жаргалыг олж авах нь хамгийн дээд сайн байдаг. Тиймээс аз жаргалтай байхын (хүрэхийн) үндэс нь “сайн байх” юм гэж Никомакын Этикс (Nicomachean Ethics) номдоо бичжээ.

Тэгвэл “сайн байна” гэж ямар байхыг хэлэх вэ гэвэл “эрдэмтэй” байх юм гэж тэрээр бичжээ. Эрдэмтэй байна гэдэг нь юуг хэлэх вэ гэвэл аливаа зүйлийг хэтрүүлэхгүй яг алтан дунджийг барих юм хэмээжээ. Аливаа зүйл хоёр туйл руу хэлбийсэн бус харин алтан дунджаа барьсан, тэнцвэртэй үедээ сайн байдаг гэжээ. Хүний энэ тэнцвэртэй чанарыг эрдэмтэй байх буюу ёс суртахууны зарчимтай байх гэж хэлсэн ба хүн эрдэмтэй байж чадвал аз жаргал гээч дээдийн сайныг олж авах боломжтой хэмээжээ.

Аристотелийн амьдарч байсан цаг үе Хомерын үлгэрт гардаг хэт фантастик баатрууд, Олимпын уулан дахь бүхнийг чадагч бурхад, хаад язгууртнууд нэг талд, нөгөө талд нь тэднийг шүтэн бишрэгчид, тэдний ололт амжилт, дайн байлдааныг даган баясагчид, амьдралаа бусдаар шийдүүлэгчид гэсэн хоёр туйлд хуваагдсан байж. Нийгмийн амьдрал тогтмол хоёр туйлын хооронд хөлбөрч, тогтворгүйжих бүрд хувь хүмүүсийн амьдрал доройтож, төр улс самуурах үзэгдэл түгээмэл байсан үед амьдарч байсан тэрээр дундаж давхарга тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ тэнцвэр эрдэм, ёс суртахуун дээр тогтох ёстойг анх номдоо онцолжээ.

Тэгвэл эрдэмтэй байна гэж ямар байхыг хэлсэн бэ?
Жишээлбэл, зоригтой байх гэж ойлголт бий. Бусдыг түрэмгийлж, айлгаж, өөрийн эр бяраа гайхуулахыг зоригтой байлаа гэх бус харин аюул түгшүүр тулгарсан үед айж сандралгүй, зөв шийдвэр гарган аюулыг гэтэлгэхийг зоригтой байна гэж Аристотель бичсэн. Араатан амьтан бүр л түрэмгий байдаг ч үүнийг зориг гэж хэлэхгүй.

Тэвчээртэй байх гэдгээр хүн уураа зөв асуудалд зөв цагт нь таарсан тунгаар зохистой гаргаж чадахыг хэлсэн. Бидний олонх нь жижиг, шалихгүй асуудалд дүрсхийгээд унтарчихна. Харин уурлах ёстой асуудалдаа дуугүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрөх нь олон.

Нөхөрсөг байна гэдэг нь хэт дайсагнасан хэт долдгонуур гэсэн хоёр туйлын алтан дундаж.
Товчоор хэлэхэд, эрдэмтэй байх буюу ёс суртахууны зарчимтай байх нь хүний дотоод чанарын тухай ойлголт ба идэж ууж, эдэлж хэрэглэх эд зүйлс зэрэг гадаад орчны хүчин зүйлс зөвхөн түр зуурын, нүд хуурсан нөлөөтэй байдаг талаар Аристотель номдоо хүүрнэжээ.

Аристотелийн алтан дундаж буюу эрдмүүд
Бид эрдэм мэдлэг гэж хоёр үгийг хоршуулж хэрэглэж заншсан. Эрдмийн мэдлэгээс ялгарах нэг онцлог нь хүн заавал өөрийн махан биеэр туулж байж суралцдагт орших аж.
Дээрх зурагт дурдсан эрдмүүд зөвхөн жишээ төдий ба жагсаалт үргэлжилнэ.
Эрдэм бүрд түгээмэл ажиглагдах нэгэн эрдэм бол “тунг нь тааруулах эрдэм” буюу Temperance.
Нэг жишээ дурдъя. Стрессийн талаар хүмүүс хэт туйлширсан ойлголттой явдаг мэт санагддаг (хар энерги, чөтгөр шүглэсэн гэх мэт). Стрессдэх мэдээж тааламжгүй мэдрэмж. Хэт их стрессдэх нь хүний эрүүл мэндэд сайнгүй болох нь хэдийнэ тогтоогдчихсон. Тогтмол стрессийн түвшин их явах нь даралт ихсэх, зүрх судасны өвчин үүсгэх, зүрхний шигдээс болох, хэт таргалалтад өртөх, чихрийн шижин зэрэг маш олон төрлийн өвчний өдөөгч болдгийг олон сэтгэл зүйчид онцолсон. Удаан  үргэлжилбэл сэтгэлзүйн эмгэг ч болох магадлалтай.

Нөгөө талаас, ямар ч стрессгүй амьдрал сонирхолгүй биш үү? Хэнтэй ч маргахгүй, ямар ч асуудалгүй амьдарна гэж байх уу?
Бид дассан орчноосоо салж, шинэ зүйлд суралцахад, сорилттой тулгарах үед стресстэй заавал нүүр тулна. Стресс бол амьдралын нэг л хэсэг. Стрессгүй сурах процесс гэж байхгүй биз. Тэгэхээр стрессийн тунг нь тааруулах буюу стресс менежмент хэрэг болох нь.

Аливаа хувь хүн, улс орон, албан байгууллага хөгжиж, урагшлахын тулд стресс, сорилтоос зугтаах биш харин зоригтой хүлээн авч, тухайн стрессээс сурснаа, олж мэдсэнээ дараа дараагийн сорилт, стрессийг даван туулах багаж болгон ашиглахыг зарчимтай байх явдал юм гэж Рэй Далио (Ray Dalio) Зарчим (Principles) номдоо бичжээ.

Мужаан хүн ажлаа хийхэд хөдөлмөрийн багажаа сайн ашиглаж чаддаг байхтай адил стресс, сорилтыг даван туулахад эрдэм буюу ёс суртахууны зарчмуудыг өөрийн болгох хэрэгтэй тухай Рэй Далио ажил, амьдралын туршлагаасаа хуваалцсан юм. Хөгжиж, урагшилж буй улс орон, албан байгууллагууд бүр стресс тест буюу аливаа асуудлыг даван туулаад зогсохгүй, түүнээс суралцаж, улам сайжрах механизмтай байдаг.

Стрессийн талаар нэмж хэлэхэд, Харвард их сургуулийн сэтгэл судлаач асан, аз жаргалын судлаач хочтой Шон Акор The Happiness Advantage: The Seven Principles of Positive Psychology That Fuel Success and Performance at Work номдоо, алдаа болон сорилт, түүнээс үүсэлтэй стрессийг эерэгээр хүлээн авч, шинийг сурах, хөгжих боломж хэмээн харж, аливааг хийх оролдлогоо зогсоолгүй тууштай урагшилдаг хүмүүсийн тархи, оюун (Хүний тархи хэдэн настай байлаа ч алдааг сурах боломж гэж харснаар түүнээсээ суралцаж, дахин оролдох, шинийг турших итгэл, зориг нэмэгддэг. Ингэснээр дахин шинийг оролдох, илүүг эрэлхийлэх эрмэлзэл улам өсдөг. Тийм дадалд суралцаж, өөрийгөө байнга шинэчилж байдаг) үнэхээр өөрчлөгдөж, бүтээмж нэмэгдэж, тийм соёлыг төлөвшүүлсэн компани, албан байгууллагын орлого ба коллектив бүтээмж үрждэг тухай олон жишээнүүд дурдсан.

Орчин үед аз жаргал нь эцсийн зогсоол бус ямар нэг эцсийн зогсоолд хүрэх аялал юм гэж тодорхойлох болсон. Гэсэн ч аяллын турш бидэнд хэрэгтэй эрдэм (ёс суртахууны зарчмууд) буюу аливааг хэтрүүлэхгүй, хэт туйлшрахгүй тунг нь тааруулах чадварууд өөрчлөгдөөгүй хэвээр. Софт скил, сошиал скил гэх мэтээр нэрээ өөрчлөөд л байна. Ташрамд дурдахад, Аристотелийн алтан дунджийн онол хожим эдийн засаг, нийгмийн салбар дахь дундаж давхарга гэх ойлголтын эхлэлийг тавьжээ. Хэрэв Эртний Грект боолын хөдөлмөрт суурилсан нийгэм байгаагүй бол эдийн засаг, капитализм гэх ойлголтыг аль 2600 жилийн өмнө томьёолчих ч байсан юм бил үү хэн мэдлээ.

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив
Сонин хачин

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив

nomun
2022-06-16
“Last “
Бусад

Mogul Pictures-ийн ээлжит уран бүтээл “Last Kiss” УСК 6-р сарын 17-ноос бүх кино театрын дэлгэцнээ гарна

nomun
2022-06-13
Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх
Видео мэдээ

Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх

munkhzul
2022-06-07
“Мисс Монголиа 2022” тэмцээнийг 18 дахь жилдээ Event Masters, Black studio, МҮОНТ-тэй хамтран зохион байгуулж байна
Бусад

“Мисс Монголиа 2022” тэмцээнийг 18 дахь жилдээ Event Masters, Black studio, МҮОНТ-тэй хамтран зохион байгуулж байна

nomun
2022-06-02
ХААН Банк “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр дахин тодорлоо
Бусад

ХААН Банк “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр дахин тодорлоо

adminms
2022-05-13

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

МӨНГӨ ҮРЭХГҮЙГЭЭР АЖИЛЧИДЫГ ХЭРХЭН ШАГНАХ ВЭ?
Зөвлөгөө

МӨНГӨ ҮРЭХГҮЙГЭЭР АЖИЛЧИДЫГ ХЭРХЭН ШАГНАХ ВЭ?

2014-01-06
Хайр, дурлал, шохоорхол яагаад яагаад?
Хайр&секс

Хайр, дурлал, шохоорхол яагаад яагаад?

2017-04-03
Бүтнээр нь шарсан тахиа хамгийн амттай
Хоолны жор

Бүтнээр нь шарсан тахиа хамгийн амттай

2014-11-26
КПОП: Өсвөр насандаа дебүт хийж амжилтанд хүрсэн одод
Хүмүүс

КПОП: Өсвөр насандаа дебүт хийж амжилтанд хүрсэн одод

2020-04-01
Амархүү, Насанбуянг хувцасаар нь шүүнэ
Урлаг

Амархүү, Насанбуянг хувцасаар нь шүүнэ

2012-02-29
Eye-харц

Eye-харц

2012-09-10
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In