UBS телевизээс санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Universe best songs” шоу Монголын хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг болж чадсан. Тус телевизийн нүүр царай болсон хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нар сүүлийн үед нэг нэгнээ “Миний алтан партнёр” хэмээн нэрийдэх болсон билээ.
Тэгвэл хөгжмийн сувгийн хөтлөгч, сэтгүүлчээр ажлынхаа гарааг эхлүүлсэн цагаан хоолтон П.Одгэрэл “хэлээ хазаж ярьдаг”, “хөдөөний” гэх мэтчилэн үзэгчдэд нэлээд шүүмжлүүлж байсан удаатай. Гэсэн хэдий ч нэг л өдөр өөрийгөө өөрчлөн, шинэ өнгө төрхтэйгээр гарч ирснээр телевизийнхээ урдаа барьдаг сэтгүүлч, редакторуудын нэг болсон.
Тэрбээр саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: Шоу нэвтрүүлэг миний амьдралын салшгүй хэсэг. Харин ажлын минь салшгүй хэсэг Анууш буюу Гантулгатай холбоотой.
Тэгэхээр Э.Гантулга миний амьдралд чухал орон зай эзлэж байгаа нь үнэн. Би Ануушийнхаа хүчээр өдий зэрэгтэй хөтлөгч болсон байх гэж баярлаж явдаг шүү” хэмээн дурджээ. Тэрбээр саяхнаас шоуныхаа хөтлөгч редактораар ажиллахын зэрэгцээ UBS телевизийнхээ гуравдугаар суваг UBS music телевизийг хариуцан ажиллах хариуцлагатай албыг хашиж эхэлсэн байна. Мөн тэд дараагийн хөгжилтэй сонирхолтой хөтлөгчдийг бэлтгэж эхэлсэн аж.
Д.Саруул