Рок попын ертөнцөд хамгийн хөдөлмөрч, хөдөлгөөнтэй нэгэн хэмээн хэлэгддэг дуучин Ану БНХАУ-д энэ жилээс сурч байгаа аж. Тэрээр эхний нэг жил хэлний бэлтгэлд суух бөгөөд зав чөлөөгөөрөө уран бүтээлээ туурвих боломжийг алдахгүй гэсэн байна. Сургуульд яваад сар гаруй болсон түүнийг зарим хэвлэлүүд түүнийг бас л гүтгэн шар мэдээллүүд түгээж байгаад гэр бүлийнхэн, тэр дундаа ээж нь их л сэтгэл эмзэглэж байгаагаа хэлсэн байна. Дуучин Анугийн хувьд Гала хамтлагт байхаасаа л бизнесийн санаа төлөвлөж эмэгтэйчүүдийн брэнд хувцасны дэлгүүр, “Нано фэйшн” компани гээд бизнесийн олон салбарт хүч үзэж өнөөдрийнхөө болон ирээдүйнхээ амьдралыг босгохоор хөдөлмөрлөсөн нэгэн гэдгийг олон хүмүүс мэдэх бизээ. Эмийн сүлжээ дэлгүүрийн эзэн түүний ээж ч охиныхоо хийхээр төлөвлөсөн бизнесийг үргэлж дэмжиж тусалж, зөвлөгөө өгдөг байнгын хүчтэй ард тал нь болсоор явдаг.
Тэгээд ч урлагийн үнэлэмж бага байгаа энэ цагт манай улсад уран бүтээлчид бүгдээрээ л ямар нэгэн байдлаар хувийн санхүүгийн эх үүсвэртэй байдаг болсон нь нууц биш. Дуучин Ану ч яг л үүний адилаар өөрийн санхүүгийн эх үүсвэрээ бизнест хүчээ үзэхээр эхэлж өдгөө багагүй амжилтанд хүрээд байгаа юм. Чөлөөт цагаараа бизнесийн болон дэлхийн амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн талаар ном уншиж судалдаг тэрээр яг л тэр зам мөрөөр амьдрахыг хичээдэг аж. өөрийн олсон мөнгөө өөрийнхөө өөр нэгэн ирээдүйд зориулахаар ийнхүү тэрээр урд хөрш хятадыг сонгон суралцаж байгаа юм. Дуучин энэ талаараа: хятад улс бол худалдааны дэлхийн ганц том төв, энэ салбарт би хүч үзэхийн тулд хятадын хэл соёл иргэншил гээд бүх зүйлийг мэддэг байх ёстой. Тийм л учраас энд сурах сонголтыг хийсэн хэмээн хариуллаа. Бээжин хотод түүний сурч байгаа Цинхуа Дахью их сургууль нь бүх Хятадад рейтингээрээ нэгдүгээрт бичигддэг, зэрэглэлийн хувьд маш өндөр сургууль аж.
П.Төгөлдөр /Favtnews.mn/