Хосуудын харилцааны хамгийн хүнд үе бол эмэгтэй нь нярайлсны дараах үе гэж сэтгэл зүйчид тодорхойлжээ.
Учир нь жирэмсэн үед эрчүүд эхнэртээ анхаарал тавих нь өндөр байдаг бөгөөд тэд “уйдамхай” тул хүүхэд гарсны дараа өөр эмэгтэйтэй болзох, өдөр тутмын асуудлаас өөрийгөө чөлөөлөхийг эрхэмлэдэг аж.
Бельгийн “Чартс энд даун” сэтгэл судлалын төвийн профессор Дэни Скортштейн “Хосууд хүүхэдтэй болсноор тэдэнд хариуцлага нэмэгддэг. Өмнө нь бүх талаараа тохирч байсан. Тэдний маш их хүссэн хүүхэд салалтын шалтгаан болох нь элбэг. Эрх чөлөөтэй залуу хүүхэдтэй болсноор өмнөх амьдралаа эргэн санаж зугаа цэнгээн рүү тэмүүлдэг. Харин эхнэр нь хүүхдээ асрах, нөхөртөө үнэ цэнэтэй байхын тулд илүү хайр халамж хүсдэг” гэжээ.
Тэрбээр “Хосуудын харилцаа ба салалтын шалтгаан” номдоо энэ тухай бичсэн байна. Профессорын үзэж буйгаар хүүхэдтэй болсны дараа хосууд элдэв асуудлаар сайтар ярилцаж, эгзэгтэй үеийг хамтдаа туулах хэрэгтэй аж.
Европт хосуудын салалтын 18.6 хувь нь анхны хүүхдээ өлгийдсөний дараа тохиолдсон байна. Энэ нь өндөр үзүүлэлт бөгөөд хүүхэд өнчрөх явдлыг нэмэгдүүлж байгаа юм.
Т.Арьяа /TIME.MN/