Бид үүнийг огт мэддэггүй ажээ. Аминдэм дутвал яадгийг харин сайн мэддэг бололтой. “А аминдэм дутвал нүдний хараа мууддаг. Харин Д дутагдвал хүүхдийн өсөлт саарна. Витамин С хомсдвол чийг бамаар өвчилнө” гэх зэргээр гадарладаг аж. Гэхдээ ихэдвэл гэдгийг огт тоодоггүй ажээ. Аминдэмийг бөөнөөр идсэний дараа шээснээс эм үнэртдэгийг ихэнх хүн анзаарсан байх. Тэр чинь ихдэж байна гэсэн үг юм байна. Үргэлж идээд байвал бүр хордлогод орох бөгөөд тийм хүүхэд сүүлийн үед эмнэлэгт олноороо ирэх болсныг мэргэжлийн хүн ярилаа. Тэгээд ч витамины хордлогын талаар өмнө нь нэг их ярьдаггүй байжээ.