2022-06-26 22:30
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ

Life @ХААН Банк: Сэтгэл, оюуныг тэлэх орон зай

munkhzul munkhzul
2022-06-06
0 0
0

Хүрээлэн буй орчин бидний оюун санаа, сэтгэл, биеийн эрүүл мэндэд, эрч хүч, ажлын бүтээмжид шууд нөлөөлж байдаг. Хүн 20 наснаасаа эхлэн долоо хоногт 40 цагаар 65 нас хүртэл ажилласан гэвэл амьдралынхаа 10.3 жилийг ажил дээрээ өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ хугацаанд тав тухтай ажиллах, урам зориг, сэдэл авах, амсхийх, оюунаа цэнэглэх гээд үр бүтээлтэй ажиллах боломжоор ажилтнуудаа хангах нь орчин цагийн ажил олгогчдын хувьд нэн чухал болж байна.

 

Энэ удаад бид ажилтнуудынхаа бие, сэтгэлийн эрүүл мэндэд анхаарч, орчин нөхцөлийг нь тав тухтай байлгахад онцгой анхаардаг ХААН Банкны ажлын орчны талаар танилцуулж байна.

 

 

 

 

Ухаалаг, ногоон барилга

Аливаа компани, байгууллага ажлын орчноо тав тухтай, ажилтнуудынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн байлгахыг эрмэлздэг. Үүний зэрэгцээ хүрээлэн буй орчин, байгаль дэлхийдээ ээлтэй байх шаардлага хүний амьдралын бүхий л талбарт, тэр дундаа ажиллах орчинд ч түрэн орж ирлээ. Эрчим хүч хэмнэдэг, агаар, ус, хөрсний бохирдлоос сэргийлдэг ногоон, байгальд ээлтэй ажлын орчныг цогцлооход уран барилгын дэвшилтэт шийдлүүд, шинэ технологийг ашиглах хандлага ч түлхүү ажиглагдана.

ХААН Банкны төв оффис буюу ХААН Банк цамхаг ч энэ чиг хандлагаас үл хоцорно.

 

 

 

 

Цамхгийн ландшафтын хувьд уламжлалт загварыг эвдсэн, өвөрмөц шинэлэг өнгө төрхийг бий болгосноос гадна 28 төрлөөр “бүжиглэдэг” усан оргилуур, жижиг сакура төгөл зэргээр нийт 7000 орчим ам.метр талбайг тохижуулсан юм. Барилгын хувьд төлөвлөлтийн оновчтой шийдэл, архитектур, дизайн, экстерьер, интерьер болон зураг төслийн инженерийн тооцоолол, шилдэг шийдлүүд, тэргүүний технологи нөү-хауг нутагшуулснаараа онцлог.

Интерьерийн шийдэл, гаднах тохижилтоос эхлээд нэг ажилтанд оногдох талбай, ажиллахад таатай эрүүл орчин, автомашины зогсоолын хүрэлцээ, дэд бүтцийн системүүдийн шийдэл, ашиглалтын үеийн менежмент гэх мэт олон шалгуурт үндэслэж олон улсын барилгын стандартын “А” зэрэглэлийг хангасан Монголын анхны барилга болсон билээ.

Мөн барилгын менежментийн систем /Building Management System/-ийг Монголд бүрэн нэвтрүүлсэн анхны барилга гэдгээрээ ялгардаг. Энэхүү систем нь барилгын халаалт, хөргөлт, агаар сэлгэлт, цахилгаан, гэрэлтүүлэг, мэдрэгчүүд гээд бүхий л дэд бүтцийг бүрэн хянаж удирддаг нэгдсэн хяналт удирдлагын систем бөгөөд эрчим хүч, үргүй зардлыг хэмнэхийн зэрэгцээ аюулгүй, тухтай орчныг бүрдүүлж буй ухаалаг шийдэл юм.

 

 

 

 

Бүтээхүйн орон зай

Ажлын байр бол бидний хоёр дахь “гэр”. Үр бүтээлтэй ажиллах, амсхийх, эрүүл хооллох, төвлөрөх орон зай байх ёстой нь гарцаагүй. ХААН Банк цамхагт энэ бүгд бий.

Оффист төвлөрдөг 1200 гаруй ажилтан бүгд цэлгэр, нээлттэй орчинд суудаг. Цэлгэр орчин бүтээмж нэмж, хамтын ажиллагааг урамшуулах ажилтнууд хоорондоо мэдээлэл солилцох, шууд харилцахад дөхөм. Мөн урин цагт салхилах, хооллох, кофе уух боломжтой террас бүхий цайны газраас гадна давхар болгондоо цайлах өрөөг шийдэж өгсөн байдаг.

Оффисын 24-р давхарт “Khan Bank book lounge” буюу номын сан бий. Тэнд бэстселлер, хувь хүний хөгжил, гадаад хэл дээрх, уран зохиол, мэргэжлийн зэрэг төрөл бүрийн 500 гаруй номноос сонгон унших, мөн гэрээр авч явах боломжтой бөгөөд стресс тайлах арт эмчилгээний хэрэгслүүд, бясалгах орон зайг ч багтаасан нь төвлөрөх, амсхийх, тухлах боломжийг олгоно.

 

 

 

Оффис-галерей

Цамхгийн хана, уулзалтын танхимуудад Монголын орчин цагийн уран зураг, урлагийн 400 гаруй шилдэг бүтээл өлгөөтэй буй. Цамхгийн үүдээр ормогц нүдэнд тусах гайхалтай бүтээлүүдээс эхлээд давхар бүрийн интерьерийг өвөрмөц, урлаглаг, дулаан болгох бүтээлүүдийг хаана, хэрхэн байршуулсан нь тохиолдол бус. Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банк нь Монголын соёл урлагийг дэмжих ажлын хүрээнд 2002 оноос эхлэн дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн үзэсгэлэнг үнэ төлбөргүй дэглэж, хамтран ажиллаж ирсэн бөгөөд ХААН галерейн сан хөмрөг өдгөө арвижсаар байна. Ажлын байраа орчин үеийн, шинэлэг уур амьсгалтай болгох, ажилтнуудад урам зориг, тэмүүлэл өгөх зорилгоор 2005 онд урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэснээр оффистоо галерейн сан хөмрөгийн бүтээлүүдийг дэлгэснээс энэ бүхэн улбаатай ажээ.

Оффис-галерейд бас сар бүр шинэ үзэсгэлэнгээр олны мэлмийг баясгах “жинхэнэ” галерей ч бий. 2008 онд байгуулагдсан ХААН галерей нь өдгөө ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрладаг бөгөөд олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулж, сар бүр шинэ үзэсгэлэнг үзэгч олонд хүргэдэг.

 

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ
Гадаад мэдээ

Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ

munkhzul
2022-06-21
Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа
Гадаад мэдээ

Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа

munkhzul
2022-06-21
К-Попын хаан G-Dragon “Vogue” сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ
Мэдээ

К-Попын хаан G-Dragon “Vogue” сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ

munkhzul
2022-06-16
Мэдээ

Охин минь би чиний хамгийн сайхан дурсамж байхыг хүсч байна

nomun
2022-06-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

ХАДМУУД ЮУ ХҮСДЭГ ВЭ?

ХАДМУУД ЮУ ХҮСДЭГ ВЭ?

2013-11-04
МЕЛАНИ тайзан дээр дуулахдаа ГУТАЛ ӨМСДӨГГҮЙ
Видео мэдээ

МЕЛАНИ тайзан дээр дуулахдаа ГУТАЛ ӨМСДӨГГҮЙ

2016-09-21
Валери Пуансо: Карьер өсөх 10 зарчим буюу “асуудал шийдэхийн тулд л захирал цалин авдаг”
Охид бүсгүйчүүд

Валери Пуансо: Карьер өсөх 10 зарчим буюу “асуудал шийдэхийн тулд л захирал цалин авдаг”

2020-01-03
Америкийн өсвөр насны хүүхдийн өрөө /фото/
Загвар

Америкийн өсвөр насны хүүхдийн өрөө /фото/

2014-03-28
Л.Чаминчулуун: Би Т.Цэвээнжав гуай шиг жүжигчин болохыг хүссэн
Охид бүсгүйчүүд

Л.Чаминчулуун: Би Т.Цэвээнжав гуай шиг жүжигчин болохыг хүссэн

2014-03-28
Дэвид Бэкхэм брэнд 10 гаруй сая фунт стерлинг алджээ
Оддын амьдрал

Дэвид Бэкхэм брэнд 10 гаруй сая фунт стерлинг алджээ

2019-01-15
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In