Амьдралыг ганцаар туулж байгаа жүжигчин Кэмерон Диас өдгөө 40 настай ч хайртай залуу, гэр бүлгүй байгаагаас болж ер гутрахгүй яваа гэдгээ батлах шиг болж байна. Жүжигчин бүсгүй идэвхитэй ажиллаж, Улаан хивсний ёслол дээр бусдыг уулга алдуулаад зогсохгүй дэгжин сэтгүүлүүдэд зургаа тавиулж байгаа юм. Түүний сүүлчийн зураг авалт тун ч халуухан болжээ.
Энэ удаад Диас Esquire сэтгүүлийн 11 дүгээр сарын гол баатар болсон аж. Холливудын од бүсгүй муу охины дүрд хувирсан байна. Зураг авалтыг нэрт гэрэл зурагчин Терри Ричардсон хийжээ. Гэрэл зургуудыг харах юм бол Диас урьдын адил урин тачаангуй харагдана.
Ярилцлагтаа 40 настай од бүсгүй өөрийн нас болон үр хүүхэдтэй болох эсэхээ өгүүлэв. “Би их тайван, сэтгэл хангалуун болсон. Нас ахих тусам илүү туршлагажиж, хат сууж байна. Би хөгширч байгаагаа мэдэрдэг болсон. Одоо би өөрийгөө таньж мэдэв. Илүү их зүйлийг хийж чадахаа ойлгосон. Ер нь бол би 25 наснаасаа илүү байгаа шүү” гэж тэрээр мэдэгджээ. Мөн од бүсгүй гэр бүл болохыг яарахгүй байгаагаа ярив.
www.wikimon.mn