Гахайн хоншоорт эмэгтэйн тухай “Пенелопе” гэдэг киног манай хүмүүс санаж байгаа байх. Өвөг дээдсийнх нь үеийн хараалаас болоод ийм төрсөн хөөрхий охины дүрийг зохиогчид англид амьдарч байсан Мираида Портлент бүсгүйн бодит түүхээс сэдэвлэжээ.
Ерийн л эцэг эхээс төрсөн тэр охин яагаад ч юм гахайн хоншоортой төрсөн гэнэ. Викторианы шашинт эцэг эх нь охиноо ерийн л нэг ажилсаг, нямбай бүсгүй болгон хүмүүжүүлж бүр нөхөрт гаргах гэж байсан гэдэг. Харамсалтай нь гахайн хоншоор хөөрхий бүсгүй дөнгөж 25 наслуусан гэнэ.
XIX зууны эхээр Исландад бас нэг ийм эмэгтэй төрсөн түүх байна. Тэр эмэгтэйн хамар нь яг л бодон гахайнх шиг боловч намхан хавтгай байсан гэнэ.
Ц.ХАС /ASSA.MN/