Алдарт АВВА хамтлагт зориулсан музей ирэх оны хавар гэхэд Шведийн нийслэл Стокгольм хотноо нээгдэнэ. Хамтлагийн дуучин Бьорно Ульвеусын хэлж байгаагаар бол хамтлагийг гишүүдийн хувийн эд зүйл, тайзны хувцас, хөгжмийн зэмсэг сэлтийг тавих энэ музей шведийн хөгжимд зориулсан жинхэнэ “алдрын галарей” болох юм байна.
Энэ хамтлагийн тухай “Mamma Mia!” мюзикл киноны дараа АВВА-гийн ийм үзэсгэлэн Европ, Австралид гарч байжээ. Тэр үеэс л энэ алдарт хамтлагт зориулсан байнгын музей байгуулах санаа зохион байгуулагчдад төрсөн боловч өнөө хүртэл байр байшин олдохгүй өнөө хүрчээ.
Музейгээ ирэх оны дөрөв юм уу тавдугаар сард нээх бодолтой байгаа гэсэн дуучин Бьорн Ульвеус “манай хамттлаг нэгдэж дахин тайзан дээр гарахгүй гээд, хэзээ ч дахин нийлээгүй хамтлаг хэвээрээ үлдэнэ” гэжээ.
Шведийн дөрвөл 1970 онд байгуулагдаж нэрнийхээ эхний үсгүүдийг нийлүүлэн хамтлагаа нэрлэж 1982 онд хүртэл тайзан дээр тоглосон юм. 1973 онд анхны “Ring Ring” цомгоо гаргасан бол хамгийн сүүлд 2005 онд есөн цомог, хоёр DVD-д орсон дуунуудаа нэгтгэн “ABBA The Complete Studio Recording” гэдэг диск гаргажээ.
Ц.ХАС /ASSA.MN/