“Гала” хамтлагийн ахлагч дуучин Ану бие даан уран бүтээл хийгээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин сүүлийн үед уран бүтээлээс илүүтэйгээр хувийн бизнестээ анхаарах болсон тэрээр тун удахгүй бүсгүйчүүдэд зориулсан бас нэгэн бүтээгдэхүүн зах зээлд гаргахаар шийдээд байгаа ажээ.
Энэ нь “Ану” нэртэй тансаг сүрчиг гэнэ. Тэрбээр их удаан бодсоны эцэст энэ шийдвэрийг гаргасан бөгөөд сүрчиг бэлэн болоход тун ч бага хугацаа үлдээд байгаа аж. Харин дуучин бүсгүй маань сүрчигнийхээ талаар “Миний нэрийн энэ сүрчигийг түрхсэн бүсгүй үргэлж эрчүүдийн анхаарлын төвд байна. Ямар ч эр хүн “миний үнэрээр” сэргэх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн бардамнан ярьжээ.
Гадаадын алдартай одуудын нэгэн адил ийнхүү өөрийн нэрээр нэрлэгдсэн сүрчигтэй болж байгаа тэрбээр Монголдоо анхдагч нь болж байгаа юм.