Попын хатан хаан Мадонна Леди Гагад хамтран тоглолт хийх санал тавиад ам руугаа алгадуулжээ. Залуу дуучны менежер “Леди Гага “Born This Way” аялан тоглолтын улмаас ачаалал ихтэй байгаа тул Нью-Йоркийн Янке цэнгэлдэх хүрээлэнд хамтран тоглоё гэсэн Мадоннагийн саналыг хүлээн авах боломжгүй гэж хариулсан.
Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй” хэмээн Гагагийн хариултыг зөөлрүүлсэн байна. Леди Гагагийн “Born This Way” цомог гарсны дараа Мадонна энэ дууг 1989 онд өөрийн “Express Yourself” цомогт багтааж байсан хэмээн мэдээлж багагүй шуугиан дэгдээснээр тэдний хооронд үл ойлголцол үүссэн билээ.
mongolnews.mn