Швейцарийн фермер Бени Майерын хураасан хулуу 768.5 кг жин татаж, одоогийн байдлаар Европ тивийн хамгийн том хулуугаар тодроод байна. Цюрихт болж буй хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдааны үеэр энэ жилийн ургацын аваргуудыг тодруулж байгаа аж.
Майер хулууныхаа үрийг ХБНГУ-ын Людвигсбургээс худалдан авсан юм байна. Дэлхийн хэмжээнд хамгийн том хулууг Америкийн нэгэн фермер өнгөрсөн долоо хоногт хураан авсан бөгөөд 911 кг жин татсан байна.
Ж.ХААН /MONGOLNEWS.MN/