Дэвид Бекхэмийн гэр бүл тав дахь хүүхдээ хүлээж байж магадгүй тухай Их Британийн хэвлэлээр бичиж эхэллээ.
Өнгөрсөн есдүгээр сард Glamour US сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр Виктория Бекхэм “Бяцхан Харпер дүүтэй болох уу” гэсэн асуултад “Хэзээ ч үгүй гэж би хэзээ ч хэлэхгүй” гэж хариулсныг ч иш татсан аж. Telegraph сайтад Викторияг архи дарснаас татгалзаж байгаа, урьд нь иддэггүй байсан хоол захиалдаг болсон гэж бичлээ. Лондон 2012 олимпийн хаалтын ёслолд оролцсон Виктория архи огт амсаагүй гэнэ.
Дэвид Бекхэм ч мөн “Бид өнөр өтгөн гэр бүл байхыг хүсдэг. Таван хүүхэд гэдэг сайхан л сонсогдож байна. Хэрвээ бидэнд аз тохиовол дахиад хүүтэй болохыг хүсдэг” гэж ярьсан аж.
Эх сурвалж http://www.info.mn