Бид цүнхээ янз бүрээр барьдаг. Хэрэв та гярхай ажиглавал цүнхээ яаж барьснаар нь тэр бүсгүйг ямар хүн болохыг таньж чадна гэнэ шүү.
Цүнхээ тохойдоо өлгөсөн бол
Ингэхдээ гараа бүсэлхий хавьдаа шахсан байвал тэр бүсгүй эмх цэгцтэй, ухаалаг. Гэхдээ өөрийнх нь тухай бусад хүн таагүй зүйл ярихад эмзэглэдэг. Тиймээс өөрийгөө аятайхан авч явж чаддаг. Цүнхээ мөрөндөө тохож эсвэл цүнхнийхээ оосроос барьж явдаг эмэгтэй зоригтой хүчтэй, бас бэрхшээлээс зайлсхийж чаддаг. Яриа хөөрөөтэй, нийтэч энэ бүсгүй ганцаардлаас их айдаг. Харин цүнхээ элгэндээ тэвэрч явдаг бүсгүй хүнд итгэдэггүй. Гэхдээ түүнийгээ нууж явдаг.
Гараа унжуулаад цүнхээ барьж явдаг бүсгүй
Тайван амгалан, юунд ч яардаггүй эмэгтэй гараа унжуулаад цүнхээ барьж явдаг. Цүнхээ мөрөндөө өлгөөд гараа, хөдөлгөөнгүй авч явдаг бол ичимхий бүрэг бүсгүй. Харин гараа хөнгөн хөдөлгөж явбал хөгжилтэй, өөрийгөө үнэлдэг, бусдад таалагдаж, анхаарлыг нь татахыг хүсдэг байна.
Цүнхнийхээ өнцгөөс барьж явдаг бол
Цүнхээ хаана ч хамаагүй орхиж явдаг зантай ч өөртөө итгэлтэй, бусдын санаа бодлыг төдийлөн анхаарч үздэггүй. Буруу ч байсан өөрийгөө зөвтгөж боддог эмэгтэйн илрэл.
Гоёмсог цүнхтэй бол
Ийм цүнхний эзэн өөрийнхөө гадаад байдалд их анхаардаг, цэмцгэр хүүхнүүд байдаг. Тэд ажлаа хийж байхдаа багагүй цагийг элдэв яриа бусад зүйлд зардаг байна.
Оосоргүй жижиг цүнх
Маш олон янзын хэлбэр дүрстэй оосоргүй жижиг цүнх нь уруулын будаг, толь, түлхүүр зэргийг л багтаадаг. Энэ хязгаарлагдмал байдал нь эзнийхээ баригдмал зан чанарыг ч бас илэрхийлнэ.
Том цүнхтэй бол
Ийм цүнхэнд ажил хэрэгч, өргөн мэдлэгтэй, авьяастай бүсгүйчүүд дуртай байдаг. Тэдний цүнх амархан онгойж, хаагддаг, багтаамж сайтайнхаа хэрээр олон зүйл агуулж чаддаг байна. Зөв хэлбэрийн төв цүнхийг мөн л ажил хэрэгч эмэгтэйчүүд барьдаг. Гэхдээ тэд ажил төрлөө зугаа цэнгэлтэй хослуулж чаддаг. Бас даруухан аятайхан хувцасладаг .
Цүнхээ сугандаа хавчуулж явдаг бол
Энэ нь дуугүй, бүрэг зантай бөгөөд эр чанараараа төлөв даруу сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг хүн болохыг илэрхийлдэг байна.