Өсвөр насныхан архи, тамхи хоёртой “нөхөрлөх” явдал газар авчээ. Сэтгэц, мансуурал судлалын төв болон холбогдох бусад газрууд өсвөр насныхан буюу ЕБС-ийн ахлах ангийнхны дунд өвөрмөц судалгаа явуулжээ. Зорилго хийгээд асуулт нь ганцхан аж. “Та архи, согтууруулах ундаа хэрэглэж үзсэн үү?” гэсэн асуултад судалгаанд хамрагдагсдын 70 хувь нь хэрэглэж үзсэнээ илэрхийлжээ.
Ямар тохиолдолд хэрэглэж үзсэнийг нь сонирхвол ихэнх нь “тохиолдлоор” гэсэн нь жинхэнэ аймшиг дагуулж буй юм. Өөрөөр хэлбэл, зорилгогүй хэрэглэж эхэлсэн гэсэн үг ажээ. Охид архинаас илүү тамхинд татагддаг нь тогтоогдсон байна. Мансуурсан, согтсон эсэх нь ялгагдахгүй энэ охин хаашаа явж байгаа бол?