Монгол Улсын Засгийн газраас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”, Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг угтан Нийслэлийн хөдөлмөрийн газраас “Өрхийн үйлдвэрлэл – Ажлын байр” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар бизнес хөгжлийн төвд зохион байгуулах гэж байна.
Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлд явуулж буй үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахаас гадна дараах үйлчилгээг нэг цэгээс хүргэнэ. Үүнд:
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ
Мэргэжлийн болон давтан сургалтанд бүртгэх, хамруулах
Ажилгүй иргэдийг бүртгэж, ажлын байрны захиалгыг танилцуулан байнгын болон түр ажлын байранд зуучлах
Хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах
Хөгжлийн бэрхшээлтэй болон хорих ангид хүмүүжиж байгаа иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн гаргах
Гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэд болон БИТ-өөр санхүүгийн дэмжлэгт хамрагдан бичил бизнес, үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн бүтээлийн үзэсгэлэн гаргах
Үзэсгэлэнд оролцож байгаа иргэд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулах
“Өрхийн үйлдвэрлэл – Ажлын байр” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг нь иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад нээлттэй явагдана.