Холливудын од жүжигчин Кэмерон Диас 50 нас хүрлээ. Тэрээр сан Диегод төрсөн бөгөөд судсаар нь герман, англи, куба, чероки омгийн индиан цус гүйж байгаа. Диас Elite агентлагт модель болон дэлхийг тойрч байхдаа тун санамсаргүй “Маск” киноны гол дүрд уригдсан юм. энэ киноны маргааш өглөө нь тэр дэлхийн хэмжээний од болон сэрсэн юм.
Хувийн амьдрал нь ч саад тотгоргүй. Жастин Тимберлейк, Мэтт Диллон, Жаред Лето зэрэг сайхан залуустай үерхэн нөхөрлөсөн тэрээр 2015 онд Good Charlotte хамтлагийн гитарчин Бенжи Мэдденьтэй гэрлэсэн. Рэддикс Хлоя Уайлдфлауэр Мэдден гэдэг охинтой.
Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан Кэмерон Диасын халуухан гэрэл зургуудыг толилуулж байна.
https://news.zindaa.mn/4b75