Оюу тоглой засгийн газартай хийсэн гэрээний дагуу гадаад, монгол ажилчдийн цалин адил байна гэж заасан ч бодит байдал дээр зөрүүтэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ явдлыг эсэргүүцэх бичиг өргөсөн боловч компаний зүгээс арга хэмжээ авсангүй. Харин ч ажилтан С.Гантуяагийн тэйлүүдийг хааж, ажил хийх боломжийг хааж боон, ажлын үнэмлэхийг хүчингүй болгосон байна. Эсэргүүцэх бичгийг монгол ажилчид дэмжсэн боловч удирдлагуудаас, ажлаа алдахаас айдаг тул тэмцэж чадахгүй байна гэж хэлж байна. Дэмжих ажилчдын гарын үсэг цуглуулах гэж байсныг мэдсэн удирдлагууд С.Гантуяагийн ажлын үнэмлэхийг хүчингүй болгож орох боломжгүй болгосон гэнэ.
Монголын ажилчид Ази, Австралийн их сургуульд бакалавр, магистр хангасан мэргэжлийн ажилчид байдаг бол гадаадууд нь мэргэжилгүй, гэр бүлийн холбоо сүлбээтэй байдаг ажээ. Монгол ажилтан ажлын байрандаа хүрэх гэж 3 сар хөөцөлддөг ажлыг мэргэжилгүй, танил тал харсан гадаад 3 өдрийн дотор олж авдаг жишээ баримт ч байна. Монголчуудын цалин 1 сая 500 мянга байдаг бол гадаад ажилчид 30-40 мянган доллар авдаг байна. Оюу толгойн цалингийн сан 400 сая доллар байдаг бөгөөд үүнээс 10-хан хувь нь л Монгол ажилчдад ногдож байна. Мөн удирдлагийн эсрэг үг хэлсэн ажилтнуудыг гэнэт халах, хийх ажлгүй болгох зэргээр дарамтладаг гэнэ. Одоо Оюу толгойн ажилтан С.Гантуяа захиргааны шүүхэд хандахаар төлөвлөөд байгаа бөгөөд хүний нөөцийн албандаа мэдэгдэл хүргүүлэхээр бэлдээд байгаа юм байна.
http://www.orloo.info/readfull/uul-uurhai/10863-oyu-tolgoi-mongol-ajilchda-yalgaj-baina