“Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, загвар өмсөгч, мисс Х.Бадамгэрэл эрчүүдийн харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрбээр хэд хэдэн залуутай хайрын романс үүсгэж явсан бөгөөд тэдний нэгэн нь загвар өмсөгч Хишигбат. Хишигбатын хувьд “Эра” модель агентлагт загвар өмсдөг нэгэн бөгөөд агентлагтаа давхар багшилдаг.
Мөн түүнийг агентлагийнхаа загвар өмсөгч Д.Долгионтой үерхэж байсан, “I Loft” клубын зохион байгуулагч гэдгээр нь залуус анддаггүй юм билээ. Ингэхдээ өмнөх найз охин нь болох загвар өмсөгч Э.Долгионтой нь муудалцсан гэх шалтгаанаар тэд салцгаасан гэдэг. Тэгвэл мисс бүсгүй өөрийн хүсч мөрөөдөж явсан мөрөөдлийнхөө залуутай учирч, аз жаргалд умбан яваа сурагтай. Түүний хайрт нь дуучин Becky буюу “Оюу Толгой” компанид ажилладаг Г.Мөнхбаяр хэмээх залуу юм. Сүүлд тэрбээр “Fashion channe”l сувгийн захирлаар ажиллах болсон билээ.
Сонирхолтой нь тэд Becky -гийн дууны клипны зураг авалтын үеэр танилцаж байсан аж. Хосууд үерхээд багагүй хугацааг өнгөрүүлсэн бөгөөд саяхан дуучин залуу дурлалт бүсгүйдээ сүй тавих санал тавьсан байна. Тиймээс гал халуун хайрандаа умбаж буй хосууд тун удахгүй хуримын тов дуулгах гэнэ лээ.
Мисс Бадамгэрэл өнөр өтгөн айлын эзэгтэй болох нь дамжиггүй. Учир нь мисс бүсгүй маш олон хүүхэд хүсдэг тухайгаа нэгэн хэвлэлд дурдсан байдаг. Тэрбээр “Би өнөр өтгөн айлын эзэгтэй болохыг хүсдэг. Бүр нэг охин, гурван хүүтэй болно гэж боддог. Нэрийг нь арай бодоогүй юм байна. Аль болох олон хүүхэд төрүүлнэ ээ. Зөв хүмүүжүүлээд, тэжээж чадаж л байвал хүүхэд гэдэг чинь баялаг шүү дээ. Түүнээс биш олон хүүхэд төрүүлбэл зовно гэж огт боддоггүй. Харин ч бүр жаргалтай амьдрах байх” хэмээжээ.