БНСУ-ын ахмад жүжигчдийн нэг, олон ангит “Дэ Жангум” киноны гол дүрээрээ монголчуудын танил болсон жүжигчин И Ён Э дэлгэцийн уран бүтээлээсээ түр чөлөө аваад байсан. Тэгвэл түүний харьяалагддаг агентлагаас өнгөрөгч даваа гарагт жүжигчин эмэгтэйг ирэх оны эхээр зураг авалтаа эхлүүлэх “Maestra” олон ангит кинонд гол дүр бүтээхээр болсон талаар мэдээллээ.
Тус уран бүтээлд И Ён Э найрал хөгжмөө тойрсон учир битүүлэг осолтой тулгарсан эмэгтэй удирдаачийн дүрийг бүтээх аж.
“Maestra”-гийн продюсерээр хэдхэн хоногийн өмнө нээлтэй хийж, JTBC сувгаар гарч буй “Reborn Rich”, “Semantic Error” зэрэг цувралуудыг бүтээсэн эрхэм ажиллаж байгаа гэнэ.
И Ён Э өдгөө 51 настай бөгөөд 1990 онд анхны дебютээ хийж байсан билээ.