“Sweetemotion” хамтлагийн дуучин Сүндэрээ хамраа өндөрсгөжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хамраа өндөрсгөсөн гэх мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа билээ. Харин энэ мэдээллийн талаар Харин энэ мэдээллийн талаар“Sweetemotion” хамтлагийн фенүүд твиттер болон цахим хуудаснаа өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна.
Тэдний бичсэн сэтгэгдэлээс дурьдвал “Олны танил хүмүүс гоо сайхны мэс засалд орж байгаа нь өсвөр насныханд буруу үйлгэр дууриалал үзүүлж, охидыг гоо сайхны мэс ажилбарт уруу татаж байна” хэмээн буруушаах нэгэн байхад, зарим нь “Залуу хүн өөртөө өөрчлөлт хийх нь зөв шүү дээ. Дэлхий нийт гоо сайхны хагалгааг хүлээн зөвшөөрсөн” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Харин дуучин бүсгүйгээс энэ талаар тодруулахад, “Яагаад хамраа өндөрсгөж болохгүй гэж. Харин ч энэ үйлдэлдээ би сэтгэл хангалуун байгаа. Ээжээсээ ч гэсэн урмын үгс харамгүй сонсох болсон шүү” хэмээн хариулсан байна.