Британийн Oushaba гоёл чимэглэлийн брэнд хуучин цахим төхөөрөмжийн эд ангийн хэсгээс ашиглан гоёлын бүтээгдэхүүн гаргаж, худалдаж эхэллээ гэж WWD мэдээллээ.
Тэдний цуглуулга нь гар утас болон цэнэглэгчийн платыг ашигласан нийт 38 гоёлыг бүтээсэн байна. Бүтээгдэхүүнд очир эрдэнэ, индраанил, номин, бадмаараг, мөн аж үйлдвэрийн хаягдлаас ялган авсан алт, мөнгө хослуулан урлажээ.
Компанийг үндэслэгч Жиллиан Карр маш олон тооны цахим төрөөрөмжүүд хогонд хаягдаж байгаа нь сэтгэл зовоож байна хэмээн ярьжээ.
Тэрээр “Бид асуудал өөрөөр хандан хүмүүс ямар зүйлсийг хог гэх, ямар зүйлсийг люкс гэж харах харцаа өөрчлөөсэй гэж хүсч байна” гэжээ.
Гоёл чимэглэлийг эртний Египет, Грек, Ромын загвараар бүтээжээ.