2020 онд “Gallup Korea”-аас явуулсан санал асуулгаар 19-39 насны солонгос эмэгтэйчүүдийн гуравны нэг нь ямар нэгэн гоо сайхны мэс засал хийлгэжээ. Санал асуулгад оролцогчдын 66 хувь нь гэрлэх боломжоо сайжруулахын тулд мэс засал хийлгэсэн гэж хариулжээ. 2007 онд “Dove” брэндээс явуулсан судалгаагаар дөрвөн солонгос ээж тутмын нэг нь 12-16 насны охидодоо гоо сайхны мэс засалд орохыг зөвлөсөн байна. Залуу феминист Элиз Ху 10 тэрбум ам.долларын өртөгтэй Солонгосын гоо сайхны салбарыг судалжээ. Судалгаагаар солонгос эмэгтэйчүүд арьс арчилгаандаа сард 500-700 ам.доллар зарцуулдаг нь тогтоогдсон байна. Тэдний зарим нь олны өмнө гарахад бэлдэхийн тулд өдөр бүр олон цаг зарцуулдаг байна. Гэхдээ Эдийн засаг, Сангийн яамны хэрэглээний мэдээллээс харахад сүүлийн үед 20-иод насны Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн гоо сайхны зардал буурч, гоо сайхны мэс засалд орох нь ч багассан байна.
https://www.yahoo.com/news/young-women-south-korea-spend-150000641.html