Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 2.8 дахин их байгааг гэх статистик гарчээ. Тэр дундаа 35-64 насны эрэгтэйчүүдийн дунд нас баралт зонхилж байгааг ЭМЯ-аас мэдээлж байгаа юм.
Энэ нь эрчүүдийн дунд халдварт бус өвчний эрсдэл их байгаатай холбоотой аж.
Тухайлбал, Mонгол эрчүүд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй мөн хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт гээд олон шалтгаантай юм. Иймд эрүүл зан үйлд төлөвших нь чухал гэдгийг ЭМЯ-аас зөвлөжээ.