Оросын уран гулгагч Камила Валиеваг допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэж үзэж, 4 жилээр эрхийг нь хассан билээ. Мөн түүний 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойших тэмцээнүүдийн амжилтыг нь хасаж байгаа билээ.
Камилагийн эрхийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн 4 жилийн хугацаатайгаар хасна.
Олон улсын спортын түшмэдийн 17 настай Камилад оноосон шийтгэлийг хатуу байна гэж үзэж буйгаа нэрт уран гулгагч, мөсөн шоуны продюсер Илья Авербух илэрхийллээ.
Тэрбээр “Маш хүнд сорилт жаахан охины туяхан мөрөн дээр буулаа. Олон улсын спортынхон 17 настай уран гулгагчийн карьерт хориг тавилаа. Камила Валиева бол маш авьяаслаг, туяхан мөрөн дээрх бүх хүнд сорилтоо давах хүчтэй охин. Ийм авьяас ил гарч ирэх ёстой” гэжээ.
Шүүхийн шийдвэрээр Бээжингийн олимпын багийн төрөлд өрсөлдсөн Оросын уран гулгагчдын алтан медаль АНУ-ын багт очих юм. Үүнд сэтгэл дундуур байгаагаа Оросын олон дасгалжуулагч, олимп, дэлхийн аваргууд илэрхийлжээ.